1. Өгөгдөл гэж юу вэ? - Өгөгдөл гэдэг нь тоо болон тэмдэгтүүдийн цогц юм. 2. Мэдээ гэж юу вэ? – Мэдээ гэдэг нь ямар нэг зорилгогүйгээр цуглуулсан өгөдөл. 3. Мэдээлэл гэж юу вэ? – Мэдээлэл гэдэг нь тодорхой зорилготойгоор ямар нэг хэрэгцээ шаардлагыг хангахуйцаар боловсруулагдсан мэдээг хэлнэ. Өгөгдлийн сангийн төрлүүд • Үйл ажиллагааны өгөгдлийн сан ( Operational database) • Хувиарлагдсан өгөгдлийн сан ( Distributed database) • Гадаад өгөгдлийн сан ( External database) • Гипермедиа өгөгдлийн сан ( Hypermedia database) • Өгөгдлийн агуулах ( Data warehouse) Өгөгдлийн сангууд ерөнхийдөө бүтэцийн хувьд ижилхэн бөгөөд маш олон төрлийн баазууд хэрэглэгдэж байна. Заримаас нь дурдвал Excel, Access, MS SQL, MySQL, ORACLE, Postgre SQL гэх мэт. Эдгээрээс хамгийн их хэрэглэгддэг Access, MS SQL –ийн тухай авч үзье.   Вэб технологи ашигласан төслүүд Вэб п/хэлний нэр Хувь HTML 7.3% XML 1.3% Java Script 7.3% ASP 6.0% JSP 2.9% J2EE 2.4% Apache 1.3% IIS 2.2% OracleAS 2.4% Weblogic 2.4% Websphere 0.9% Goldfusion 0.2% WebService 0.4% Бусад 6.2% Ашиглаагүй 59.3% нийт 100% Өгөгдлийн Сан Удирдах Системийг төсөлд ашигласан байдал DBMS-ийн нэр Хувь Oracle 45.5% SQL Server 8.5% PostgreSQL 0.9% MySQL 0.5% Sybase 0.3% Informix 0.0% ISAM 0.7% DB2 2.6% Access 1.0% HiRDB 5.0% IMS 5.0% Бусад DB 17.0% байхгүй 12.8 нийт 100% MS SQL сервер MS SQL Server бол microsoft компанийн үйлдвэрлэсэн Өгөгдлийн Сангийн удирдлагын систем юм. Түүний албан ёсны хэл нь Transact-SQL бөгөөд мөн ANSI/ISO стандартын Зохион Байгуулалттай Дарааллын Хэл /SQL/ ийг Microsoft болон Sybase хоёр хоёулаа хэрэглэдэг. Түүх MS SQL Server –ийн кодын бааз нь (хувилбар 7.0 оос өмнөх) Sybase SQL Server дээр суурилсан байсан ба microsoft-ын дээд түвшний өгөгдлийн сангийн зах зээлд Oracle , IBM , Sybase тай өрсөлдөж орох оролдлого байсан. Microsoft нь Sybase болон Ashton-Tate-тай албан ёсоор баг болж 1989 оны үед SQL Server 1.0 for OS/2 гэж нэрлэгдсэн анхны бүтээгдэхүүнийг үүсгэж зах зээлд гаргасан ба энэ нь Unix, VMS дээрх Sybase SQL Server 3.0 тэй бараг адилхан байсан. Microsoft SQL Server 4.2 хувилбар нь 1992 онд (Microsoft OS/2 хувилбар 1.3 дээр хамт багцлагдах боломжтой) гарсан. Дараа нь Microsoft SQL Server 4.21 for Windows NT хувилбар нь Windows NT 3.1 системтэй ижил хугацаанд мөн боловсруулагдаж дууссан. Microsoft SQL Server 6.0 нь NT системд зориулагдсан анхны хувилбар байсан ба Sybase аас ямар нэгэн зааварчилгаа ороогүй байсан. Windows NT хөгжүүлэгдэж дууссан үед Sybase, microsoft тэдний өөрсдийн загвар болон борлуулалтын төлөвлөгөөнөөс болж заргалдан хоёр тусдаа замаар явахаар болж салсан. Microsoft нь microsoft-ийн үйлдлийн системд зориулагдан бичигдсэн SQL ийн бүх хувилбарын эрхийг тохиролцож өөртөө авсан. Дараа нь Sybase энэхүү хэргээс болж өөрийн бүтээгдэхүүний нэрийг Adaptive Server Enterprise болгон өөрчилсөн. 1994 он хүртэл Microsoft-ийн SQL Server нь Sybase-ийн 3 зохиогчийн эрхийн тэмдэглэгээг өөрийн бүтээгдэхүүний баглаан дээр гаргаж байсан. Хуваагдсанаас хойш, хэд хэдэн өөрчлөлтүүд тус тусдаа хийгдсэн. SQL Server 7.0 хувилбар нь анхны Хэрэглэгчийн Зурган интерфейс /GUI/ тэй байсан ба Sybase-ийн кодыг өөрөөр ахин бичсэн байсан. Энэ нь MS SQL Server 2000 дээр амжилттай болсон ба энэ хувилбар нь анхны IA-64 архитектурт зориулагдсан хувилбар байсан. SQL Server-ийн хөгжүүлэлтийн түүх Хувилбар Он Програмын бүтэн нэр Код нэр 4.21 (WinNT) 1993 SQL Server 4.21 - 6.0 1995 SQL Server 6.0 SQL95 6.5 1996 SQL Server 6.5 Hydra 7.0 1999 SQL Server 7.0 Sphinx - 1999 SQL Server 7.0 OLAP Tools Plato 8.0 2000 SQL Server 2000 Shiloh 8.0 2003 SQL Server 2000 64-bit Edition Liberty 9.0 2005 SQL Server 2005 Yukon 10.0 2008? SQL Server 2008 Katmai Хувилбарууд MS SQL Server нь олон янзын хувилбаруудтай ба тус бүр өөрсдийн давамгай чадваруудтай ба мөн өөр өөр түвшний хэрэглэгчдэд зориулагдсан. Эдгээрийг доор дурдвал : SQL Server Compact Edition (SQL CE) Энэ нь SQL Server-ийн бага оврын хувилбар юм (2MB DLL footprint-тэй). Бусдаасаа бага хэмжээтэй байх ба мөн чадваруудыг нь багасган тохируулсан. Энэ хувилбар нь хамгийн ихдээ 4 ГБ хэмжээтэй байх боломжтой өгөгдлийн сангаар хязгаарлагдсан. Мөн Windows орчинд ажилладаггүй. SQL Server Express Edition Бол SQL Server-н багасгасан, үнэгүй хувилбар боловч өгөгдлийн сангийн үндсэн цөм хөдөлгүүрийг агуулсан байдаг. Өгөгдлийн сангийн , хэрэглэгчийн тоонд хязгаарлалт байдаггүй ба нэг процессор, 1GB ram, 4 GB өгөгдлийн сангийн файлтай байхаар хязгаарлагддаг. Бүтэн өгөгдлийн сан нь ганцхан .DBF файл байдаг. Энэ нь тэгэхээр XCOPY технологийг ашиглахад хялбар болгож байдаг. SQL Server Workgroup Edition Энэ хувилбар нь өгөгдлийн сангийн цөм хөдөлгүүр, функцуудыг агуулдаг боловч нэмэлт үйлчилгээнүүдийг агуулдаггүй. SQL Server Standard Edition Энэ хувилбар нь өгөгдлийн сангийн цөм хөдөлгүүр, stand-alone үйлчилгээний дагуух зүйлсийг агуулдаг. Enterprise хувилбараас ялгаатай нь хязгаарлагдмал нэг дор холбогдох боломжтой хэрэглэгчийн тоо юм. Бас зарим өндөр түвшний hot-add memory (сервер ажиллаж байх үед ч санах ой нэмэх боломжтой ! )гэх мэт функцууд , параллель индекслэх функц байдаггүй. SQL Server Enterprise Edition Энэ хувилбар нь SQL Server-н иж бүрэн хувилбар бөгөөд өгөгдлийн сангийн цөм хөдөлгүүр, нэмэлт үйлчилгээнүүд, SQL Server cluster –г үүсгэх, зохион байгуулах өргөн хэмжээний боломжууд хавсаргагдсан байдаг. SQL Server Developer Edition Энэ хувилбар нь Enterprise хувилбарын зарим чанаруудыг агуулсан боловч зөвхөн хөгжүүлэх, тестлэх боломжтой, өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн (өгөгдлийн бааз) серверт ажиллуулах боломжгүй лицензтэй байдаг. Энэ хувилбар нь Microsoft-н DreamSpark хөтөлбөрийн дагуу оюутнууд үнэгүй татаж авах боломжтой байдаг. Microsoft Access ТОВЧ ТҮҮХ 1992 оны 11-р сард Access-ийн анхны хувилбар болох 1.0 нь гарч байжээ. Удалгүй гарсан 2.0 хувилбарт нь Microsoft Windows-ын 3.0 хувилбар шаардлагатай байсан бөгөөд 4MB санах ой, хатуу дискэн дээр 14MB-ын сул зай шаардаж байжээ. Энэ үед програм нь 7-н ширхэг 1.44MB-ын уян дискэн дээр бичигдэж худалдаалагдаж байсан байна. Тэр үедээ уг програм их нэр хүндтэй байсан юм. Хатуу дискүүдийн нийтлэг хамгийн өндөр хэмжээ нь ердөө л 700MB байсан гэхэд туршилтын 700MB-аас их хэмжээ бүхий өгөгдлийн сан дээр хүртэл ажиллаж байв. Гэхдээ 700MB-аас илүү гарсан том файл дээр ажиллахад бага зэргийн алдаа гарах нь ажиглагдаж байсан тул үүнээс их хэмжээг хэрэглэгчдэд зөвлөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл програм маань маш их бичлэг бүхий өгөгдлийн сан дээр дажгүй ажиллаж байсан юм. Access-ын анхны код нэр нь Cirrus, формын хөдөлгүүрийг Ruby гэж дууддаг байв. Энэ бүхэн Visual Basic-ээс өмнө болсон бөгөөд Bill Gates ирээдүйн хөгжлийг олж харсны үндсэн дээр өөрийн гэсэн хэлтэй дараа нь өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой бие даасан програм давхар хөгжүүлэхээр шийджээ. Энэ төслөө Thunder гэж нэрлэсэн юм. Энэхүү 2 төсөл зэрэгцэн хөгжсөөр байсан бөгөөд Visual Basic систем бий болсны дараа нэгдэн нэг болсон түүхтэй. ХЭРЭГЛЭЭ Access-ийг жижиг бизнест зориулсан юм. Гэхдээ аварга том корпорацийн хэлтсүүд, оюутнууд ер нь хэн ч ашиглаж болно. Access-ийн баазыг ашиглан Microsoft-ийн Internet Information Services болон ASP (Micro¬soft Active Server Pages) зэрэг вэб хуудаснууд сайхан ажиллаж болдог. Чадварлаг програм хөгжүүлэгчид, програмын хоббитой залуус маш богино хугацаанд энгийн шаардлагуудыг хангахуйц програмыг Access дээр дор нь бүтээж чаддаг. Ер нь Access-ийн гол зорилго бол өгөгдлийн сантай ажиллах шаардлагатай энгийн програмыг богино хугацаанд өндөр чадвар шаардахгүйгээр бүтээхэд оршиж байгаа юм. Тухайн зорилгод нийцсэн жижиг програмыг хэдхэн цагийн дотор хийж өгчихөөд тохирох хөлсөө аван явдаг хүнийг “Замын програмчин” гэж баруунд нэрлэдэг юм байна. Access програм нь өөрөө Office багцад ордог тул хаа сайгүй суусан байх магадлалтай, олдоц сайтай байдаг байна. Харин сүлжээгээр дамжуулан өгөгдөлрүү хандах, Client-Server гэх мэтийн бүтэцтэй байх зэрэг өндөр шаардлагад Access нь амжилт муутай байдаг. Гэхдээ Access-ийн front-end буюу наад талын зүйлс нь их аятайхан. Формууд, тайлан гаргадаг багажууд, кодчлол зэрэг нь их хялбархан бас боломжийн хүчирхэг юм. Бас Access-ийг ашиглан SQL Server, Oracle гэх мэт системүүдийг хэрэглэж болдог. Access-ийн баазыг ядах юмгүй бусад системүүдийн бааз руу хөрвүүлэх боломжтой. Ер нь бол Access нь гарын дор өгөгдлийн сан бүхий програм бүтээх систем юм. ХӨГЖҮҮЛЭЛТ Access дээр маш хурдан үр дүнд хүрч програм зохиож болдог гэдгийг дахиад зориуд онцлон тэмдэглэе. Яагаад гэвэл түүний бүхий л table, queries, формууд, тайлангууд нь өгөгдлийн сандаа агуулагддаг байна. Query бичих шаардлага гарвал Ac¬cess нь Query Design Grid-ыг ашиглах бөгөөд график бүхий хэрэглэгчийн интерфэйс нь хэрэглэгчийг ямар ч SQL програмчлалын хэлний мэдлэггүй ч гэсэн нилээд бүтээмж өндөртэйгөөр хөгжүүлэх боломжийг олгоно. Query Design Grid нь хэрэглэгч хүнд эх table болоод холбогдож байгаа Table-ийг харуулах бөгөөд хэрхэн яаж холбогдож байгааг тод томруунаар харуулна. Холбохыг хүссэн талбар дээрээсээ хулганаар чирэхэд л холбогдож эхлэнэ. Microsoft Office багцад байдагчлан Ac¬cess дээр Visual Basic хэлээр програмчлах боломж бий. COM component бүхий 2 төрлийн Өгөгдлийн сангийн хандалт бий. Уламжлалт Data Access Objects (DAO) болон ActiveX Data Objects (ADO) гэсэн хандалтуудыг дурдах хэрэгтэй. Харин DAO нь MS Access-ийн сүүлийн хувилбар болох 2007 дээр шинээр танилцуулагдсан байна. MS Access-ийг жижиг програм, төслүүдэд хэрэглэх нь тохиромжтой. Яагаад гэвэл түүн дээр бичсэн програмыг томруулах, олон хэрэглэгч зэрэг хандах зэрэг үйлдлүүдийг хийхэд тийм ч тохиромжтой биш. Учир нь тэрээр жирийн л Desktop буюу Дэлгэцийн нэг хүнд зориулсан програмыг бичих зориулалттай. Ac¬cess-ын бааз руу хэд хэдэн хүн зэрэг хандвал тэрээр удаж эхэлдэг. Энэ бол том бэрхшээл билээ. Удна гэдэг бол энэ тал дээр ирээдүйгүй гэдгийг хэлж байгаа хэрэг. Ийм тохиолдолд SQL Server ашиглавал илүү үр дүнтэй. ХАМГААЛАЛТ Хэрвээ өгөгдлийн сан их чухал бөгөөд нууцлах шаардлагатай бол Ac¬cess нь өөрийн өгөгдлийн сангаа түгжих/хамгаалах боломжтой. Тэрээр өөрийн өгөгдлийн сангаа .MDE гэсэн файл болгон хөрвүүлэх чадвартай. Энэ нь тусгай кодлогдсон файл юм. ФАЙЛЫН ӨРГӨТГӨЛҮҮД Microsoft Access нь өөртэйгөө холбоотой файлуудаа дараах байдлаар хадгалдаг. • .mdb – Access Өгөгдлийн Сан (2003 ба түүнээс өмнөх) • .mde - Access-ийн Хамгаалагдсан Өгөгдлийн Сан, VBA түүнийг Compile хийсэн байна. (2003 ба түүнээс өмнөх) • .accdb - Access-ийн Өгөгдлийн Сан (2007) • .accde - Access-ийн Хамгаалагдсан Өгөгдлийн Сан, VBA compile хийсэн (2007) • .mam - Windows Shortcut: Access Macro • .maq - Windows Shortcut: Access Query • .mar - Windows Shortcut: Access Report • .mat - Windows Shortcut: Access Table • .maf - Windows Shortcut: Access Form • .adp - Access Project • .adn - Access Blank Project Template • .mda - Access Өгөгдлийн Сан, used for addins (2,95,97), previously used for workgroups (2). • .mdw - Access Workgroup, database for user-level security. • .mdf - Access (SQL Server) detached database (2000) Access 2007 Access 2007 нь юуны түрүүнд хэрэглэгчид бүх зүйлийг ойлгомжтой, хялбархан байхаар зохион байгуулагджээ. Бэлэн өгөгдсөн загвар ашиглан ердөө маш богино хугацаанд application програм бүтээх боломжтой болсон байна. Хамгийн гайхалтай нь энэ бүхнийг хийхэд танд өгөгдлийн сангийн талаар гүнзгий мэдлэг хэрэггүй. Access 2007 дээр юу нэмэгдэв? Access-ыг ашигласан үед таа өөрийн хэрэгцээнд нийцсэн өгөгдлийн сан бүхий програмыг хялбархнаар зохиох төдийгүй ашиглах явцдаа хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ядах юмгүй өөрчлөх, засварлах, хөгүүїлэх боломжтой юм. Microsoft Windows SharePoint Services 3.0 хэмээх үйлчилгээний тусламжтайгаар Office Access 2007 нь өгөгдлөө удирдах, хянах, багцлах, харах, бусадтай хуваалцах, нөөцлөх боломжуудыг олгоно. Загвар ашиглах нь Бэлэн загвар ашиглан бүрэн цогц програм үүсгэж болно. Загвар ашиглаж түүний бүтцийг судалснаар та Access-ын талаар маш ихийг мэдэх боломжтой. Загварууд нь Contact (Харилцаа холбоо), Tasks (Зорилгууд), Events (Үйл явдлууд), Students (Оюутнууд) гэх мэтээр бий. Access 2007-ын Хэрэглэгчийн Интерфэйсийг тайлбарлах нь User Interface буюу Хэрэглэгчийн Интерфэйс гэдэг нь яг танд харагдаж байгаа програмын бүхий л байдлыг хэлж байгаа юм. Цаанаа хичнээн ч мундаг кодчлолтой байлаа гэсэн интерфэйс муутай бол хэрэглэгч хүн олигтой юу ч хийж чадахгүй нь тодорхой. Тэгвэл 2007 нь цоо шинэ интерфэйстэй болж энэ тал дээр үнэхээр их сайжирчээ. Энэ интерфэйсийг олон улсын нэртэй тестлэгчид тестэлж шалгасан юм. Шинэ интерфэйсийн гол өөрчлөлт нь хэрэглэгч хүн өөртөө хэрэгтэй юмаа, хэрэгтэй командаа аль болох саадгүй олохоор зохион байгуулагдсан байна. Office Access 2007 дээр хэрэглэгч хүн Access-тэй илүү дөхөмтэй ойлголцоход туслах зорилготой хэд хэдэн элементүүд нэмэгджээ. Хуучны Access дээр toolbar, цэсний ард нуугдчихдаг байсан олон олон команд, үйлдүүд одоо ил гаран зохион байгуулагджээ. Office-ын бас нэг онцгой боломж бол Getting Started with Microsoft Office Access гэсэн хуудас юм. Энэ хуудасны тусламжтайгаар та тухайн програмын хамгийн анхан шатны ойлголтуудыг цэгцтэй авах учиртай. Шинэ програмын (Office-ын) интерфэйсийн гол өөрчлөлт бол Rib¬bon (Тууз) юм. Тууз нь команд, үйлдүүдийг ашиглагдах байдал, хэрэгцээгээр нь зохион байгуулж, багцалсан эд юм. Тэрээр дээд хэсэгт хөндлөнгөөр нилээд талбайг эзлэн оршино. Access 2007 дээр Home, Create, External Data, Database Tools гэсэн үндсэн туузны хавтаснууд бий.
Үүсэл хөгжил Өнөөдөр, мэдээлэл өндөр хөгжсөн энэ үед хэрэглэгчдийг бид хангалттай их мэдээллээр хангах шаардлагатай. Гэвч саяхныг хүртэл уг мэдээлэлэл нь хэт өөр өөрийн форматад тулгуурласан, солилцоход бэрх байсан. Жишээ нь word-processing пргорамууд нь цаасан дээр мэдээллээ буулган дамжуулахад тохиромжтой байхад, өгөгдлийн сангийн удирдлагын системүүд нь ихэнхдээ эцсийн хэрэглэгчидэд тохиромжгүй хэлбэрээр бүтэцлэгдсэн байдаг. Энэ бүхнийг шийдэх эхний алхам нь Standart Generalized Markup Language (SGML) байлаа. Чарлез Голдфарб нь үүнийг анх 1960 онд зохиож байсан ч 1986 онд ISO стандарт бий болсноор уг хэлийг олон улсын стандарт хэмээн зарласан байдаг. Тэгээд 1980 оны сүүлээр пүүсүүд болон төрийн байгууллагууд энэхүү таг –д суурилсан хэлийг ашиглаж эхэлжээ. Энэ нь цаасан баримт бичгийг хоорондоо солилцох хялбар аргыг бий болгосон аж. Удалгүй 1990 онд Вэб үүссэнээр зөвхөн цөөн тооны компьютерууд хоорондоо өгөгдөл солилцох биш, дэлхий даяар мэдээлэл солилцох болсон. SGML –н таг бүтэц нь интернэтийн энэ хувьсгалыг тэргүүлэх байсан боловч түүний комплекс хэлбэр нь вэб апликэшны дизайнд тохиромжгүй байв. Ийнхүү SGML –н оронд Интернэт нь Hypertext markup language (HTML)-г ашиглахаар болжээ. HTML нь нэг платформоос нөгөөх рүү хялбархан дамжих hypertext document –г үүсгэдэг SGML –н хялбар болгосон хувилбар юм. Тим Бэрнэрс-Лий нь 1991 онд шинжлэх ухааны бичиг баримтыг зохион байгуулах, өөр өөр платформруу дамжуулах зорилгоор үүсгэжээ. HTML нь Hypertext Transfer Protocol (HTTP) –г ашигладаг. Энэхүү шинэ “нээлтийг” удалгүй зөвхөн шинжлэх ухааны зориулалттай бус байгууллагууд бизнесийн бичиг баримтаа цаасар бус явуулах зорилгоор мөн электрон худалдаа хэлбэрээр өргөнөөр ашиглаж эхэлсэн. Гэвч HTML нь хэд хэдэн сул талтай. Хамгийн голчлох зүйл нь бол HTML-н юунд зориулагдсан нь юм. HTML нь зөвхөн мэдээллийг яаж харагдах ёстойг л зааж өгдөг. Мэдээллийн синтакс (логик бүтэц) утга, агуулгыг харуулахаар зохиогдоогүй. Өөр нэгэн HTML-н дутагдалтай тал гэвэл өргөтгөх боломжгүй байдаг. Шинээр “таг” үүсгэх боломжгүй гэсэн үг. Мөн HTML нь олон хувилбарууд дээр ажилладаг “стандарт” юм. Вэб програмистууд статик HTML хуудсуудаа хүртэл бүх том том браузеруудад мөөн бүх хувилбаруудад нь шалгах шаардлагатайг мэднэ, учир нь тэд бүгд энэхүү “стандарт” –г өөр өөрөөр хэрэгжүүлж байдаг. 1996 онд World Wide Web Consortium (W3C) –н ивээл доор ажиллаж байсан хэсэг бүлэг хүмүүс шинэ стандарт “таг”-суурилсан XML хэлийг зохиожээ. HTML-н тухай ерөнхий ойлголт HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах програм дээр бичиж болдог. HTML (Hyper Text Markup Language) Энэ нь ердийн текст, зураг, гарчиг, энгийн жагсаалт зэргийг үзүүлж чадах хуудсын бүтцийг тодорхойлон бичдэг хэл юм. “Hyper Text” гэдэг нь тогтворгүй, тайван бус гэсэн утгатай. “Markup Language” гэдэг нь < ба > гэсэн 2 тэмдгийн (их багын тэмдэг) хооронд бүх код нь бичигддэг хэл гэсэн утгатай. Үүнээс дүгнээд хэлэхэд HTML гэдэг нь “Их багын тэмдгийн хоорондох тогтворгүй текстээс бүтсэн хэл” гэсэн утгатай юм. Тогтворгүй текст гэж нэрлэсний учир нь эдгээр текстүүд нь холбоосоор дамжин бусад хуудас руу шилжих чадвартай. Өөрөөр хэлбэл цэсэн дээр дарахад өөр хуудас гарч ирдэг. Үүнээс гадна өөр хоорондоо холбогдсон хуудсуудыг нэгээс нь нөгөө рүү үсрэх байдлаар үзэх боломжоор хангагдсан байдаг. Web хуудасыг хийхэд tag гэсэн ойлголт гарч ирдэг. HTML файл гэдэг нь tag-уудыг агуулсан .htm болон .html өргөтгөлтэй байдаг. Tag нь өнцгөн хаалтан дотор бичигдэнэ. Тухайн команд нь зөвхөн эхэлсэн хаалтаас хаасан хаалт хүртлэх програмын мөрөнд хүчинтэй байна. HTML хэлний командуудыг TAG гэж нэрлэх ба TAG нь эхлэл ба төгсгөлөөс тогтоно. Эхлэл нь <…> хашилтан дотор, төгсгөл нь хашилтан дотор тус тус байрладаг. Гүйцэтгэх үйлдлээ эхлэл ба төгсгөлийн хооронд бичнэ. Жишээлбэл, хуудсанд гарчиг оруулахын тулд TITLE тагийг ашиглах бөгөөд дараах байдлаар бичнэ. Мэдээллийн системийн үндэс Интернэтийн ихэнх протоколууд Интернэт программчилалын хязгааргvй ажлыг хөнгөвчилдөг. World Wide Web нь эдгээр протоколуудын нэг нь бөгөөд харин Hypertext Markup Language (HTML) нь зөвхөн Интернэтээр мэдээллийг дамжуулахад хэрэглэгддэг хэлнvvдийн нэг юм. Энэ нь уг хэл дээд тvвшний хэлнvvд болох С++, Visual Basic мэттэй холбогддоггvй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл HTML нь өөрөө хөрвvvлдэггvй харин вэб браузераар танилцуулагддаг байна. Статик хуудас (Static HTML Page) Статик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (Вэб хуудас) юм. Вэб сервер энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг. Харин хуудсыг үзэх хэрэглэгчийн хүсэлт нь URL хаяг, эсвэл URL хаяг руу заасан холболт байж болно. Жишээлбэл, http://www.company.com/home.htm хаяг нь сервер рүү илгээгдэж сервер нь хариу (HTML хуудас) буцаана. Динамик хуудас (Dynamic HTML page) Динамик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч Вэб браузер дээр text box, menu, check box зэргийг бөглөж, сонголт хийгээд тухайн Form дээрх товчлуур дээр дарснаар мэдээлэл сервер рүү илгээгддэг. Уг мэдээллийг сервер хүлээн авч өгөгдлийн санд хадгалах буюу script, application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгч рүү илгээдэг. HTML тагуудыг хэдэн хэдэн ангилалд оруулан авч үзэж болно. Үүнд: 1. Html Basics–Вэб хуудасны үндсэн тагууд, 2. Html Text–Текстэн мэдээлэлтэй ажиллах тагууд, 3. Html Lists–Жагсаалт үүсгэх тагууд, 4. Html Images–Зурагтай ажиллах тагууд, 5. Html Links–Холбоос тагууд, 6. Html Backgrounds–Вэб хуудасны дэвсгэрийг тохируулах тагууд, 7. Html Tables–Хүснэгттэй ажиллах тагууд, 8. Html Frames–Frame-тэй ажиллах тагууд, 9. Html Forms–Form, анкеттай ажиллах тагууд, 10. Html Metatags–Хайлтын систем болон браузертай ажиллах тагууд, 11. Html Hexcolors-Өнгөтэй холбоотой тагууд. Үндсэн HTML хэлний бүтэц нь толгойн хэсэг ба их биеийн хэсгээс тогтох ба HTML, HEAD, BODY гэсэн үндсэн 3 тагийг агуулна. Java програмчлалын хэлний тухай ерөнхий ойлголт 1980-аад оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++ хэл юм. Хүчирхэг C хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web) гарч ирснээр C++ энэхүү технологид нийцэхээ больсон юм. Ингээд програм хангамж хөгжүүлэгчид дахин “төгс” програмчлалын хэлний эрэлд гарав. Java хэл бол хэдийгээр C++-ийн дараагаар түүний үндсэн шинж чанаруудыг багтаан хөгжүүлэгдсэн боловч жинхэнэ програмчлалын хэл болж чадсан юм. Зарим мэргэжилтэнгүүд “Java хэл нь Интернэтэд ажиллах боломжтой С++” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ Java нь платформ үл хамаарах гэсэн үндсэн философитой бие даасан програмчлалын хэл юм. 1991 онд Sun Microsystems Inc-ийн Жеймс Гослин (Гослин бол C++ хэлийг зохиож байсан нэгэн), Патрик Найтон, Крис Варт, Эд Франк, Майк Шеридан нар Java-гийн анхны санааг гаргаж эхэлсэн юм. 18 сарын хөгжүүлэлтийн дараа анхны хувилбараа гаргаж, програмчлалын хэлээ “Оаk” гэж нэрлэв. Гослин өөрийн цонхоор байнга хардаг модны нэр “Oak”-аар шинэ хэлээ нэрлэсэн боловч ийм нэртэй өөр програмчлалын хэл байдгийг мэдсэнийхээ дараа хожим 1995 онд “Java” гэж нэрлэсэн гэдэг (Java-гийн хөгжүүлэгчид ажлын ойролцоох кафед байнга суудаг байсан бөгөөд кафенынхан “Java” гэдэг нэрийг тэдэнд санал болгосон түүхтэй). Java-г анх олон үйлдлийн систем, платформ үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн юм. Учир нь тухайн үед ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан аж. Sun Microsystems Inc-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь энэ төсөлд өөр компани ялж, Green төсөл нурах аюулд хүрсэн юм. Аз болоход 1990-ээд онд Web асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд динамик вэб хийхэд Java-г ашиглах боломжтойг багийнхан олж харав. Green төслийн зорилго ч үйлдлийн систем, платформ үл хамаарах байсан учир интернэтэд ажиллах боломжтой програмчлалын хэл бүтээхэд илүү дөхөм болжээ. Ингэж дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарласан түүхтэй. Java нь C++ хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч С++-ийн зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм. Жава Зураг:243px-Java-Logo.svg.png Объект хандалтат програмчлалын хэл Үйл ажиллагаа: Объект хандалтат програмчлалын хэл Бүтээгдсэн он: 1995 Зохиогч: Sun Microsystems Хамгийн сүүлийн хувилбар: Java Standart Edition 6.0 Хамгийн сүүлийн хувилбарын огноо 2006 оны 12 сарын 11 Үүсэл гарал: C++, Smalltalk Үйлдэлийн систем: Windows, Linux, Mac OS X, Solaris Лиценз: GNU General Public License / Java Community Process Вэб хуудас: http://java.sun.com XML-н тухай ерөнхий ойлголт Бид өнөөдөр компьютерийн хувьсгалын хоёр дахь давалгааны өмнө яг тулж ирээд байна. XML технологийн гол онцлог нь маш өндөр хурдтай компьютер шаарддаг. Энэ технологи нэвтэрснээр хүн болгон программ зохиогч, дүр бүтээгч болон хувирна. Өнөөдөр хүн бүх жолооч гэдэгтэй л адил. Захиа бичих, сонин хэвлэл унших, форумд оролцох гэх мэт өнөөгийн хэрэглээ юу ч биш болно. Ийм зүйл дөнгөж А үсгийн хэмжээнд яригдана. Ашиглах арга зам нь ч маш амар хялбар болно. Энэ технологи нэвтрэхэд учирч буй гол саад бол хүчтэй компьютер үнэтэй байгаа явдал юм. XML- Extended Markup Language буюу өргөтгөсөн тэмдэгтийн хэл гэсэн утгатай . Энэ хэл нь тодорхой утга бүхий тагуудын тусламжтайгаар элементүүдийг тодорхойлох , түүнчлэн элмент бүрд ямар нэг мэдээлэл (metadata) нэмэхийг зөвшөөрдөг . XML бол ирээдүйн вэбийн нэг чухал хэрэгсэл электрон мэдээллийн үндэс болох нь тодорхой болсон хэл юм . XML бол өгөгдлүүдийг тодорхой тагуудаар тэмдэглэх бичлэгтэй бөгөөд өгөгдлөө дэлгэцэнд гаргах болон боловсруулахдаа олон төрлийн технологийг ашигладаг . Хэлэбрийн хувьд HTML - тэй төстэй . XML нь вэб хуудас хэрхэн харагдах хэлбэрийг өөрчилж чадахгүй . HTML-г XML орлосон ч текстийн хэлбэр дүрс гэх мэтийг дэлгэцэнд гаргахад CSS (Cascading Style Sheet) мөн Javascript зэрэг нь XML- д мөн л ашиглагдана . XML бол SGML-н хялбаршуулсан хувилбар юм . HTML нь тагийг шинээр тодорхойлох боломжгүй , уян хатан бус явцуу хүрээтэй юм . XML-н өөр нэгэн давуу тал бол Unicode-ийг ашиглан тагийг янз бүрийн хэлний үсгүүдээр текстийг бичиж болно. Xml нь өгөгдөлийг илүү бүтэцлэгдсэн мөртлөө маш энгийн байдлаар хэвшүүлж чаддагаараа бусад адил технологиос илүү ихээр дэлгэрсэн. XML файлын бүтэц XML файл нь 3н хэсгээс бүрдэнэ: • Prolog (боловсруулалтын заавар,DTD,тэмдэглэгээ) • Body (өгөгдөл элементүүд) • Epilog (боловсруулалтын заавар, тэмдэглэгээ) XML-ийн зарим чанар XML нь SGML-ын маш олон шинж чанарыг бvрэлдэхvvндээ авсан ба XML-ийн зарим чанарыг дурдвал: • XML нь интернэт протоколуудад ашиглагдаж чадна (HTTP, MIME ...). Энэ нь мэдээллийг интернэтээр хэрэглэх маш сайн формат • XML нь application-д хязгаарлагддаггvй. Ямар ч программ XML баримтуудыг дэмжиж, тvvнийг ашиглаж чадна • XML нь платформ хязгаарлагддаггvй. Машины тєрєлд зохицон Unicode зэрэг технологийн хэрэглэдэг. • XML нь ямар нэгэн лиценз нэхэхгvй. Энэ нь Олон улсын стандартын байгууллагаар зохицуулагдаж байдаг • GSML-тэй зохицдог • XML нь бvл технологи юм. XML нь хувьслын дvнд Style Sheets, hyperlink, DOM (document object model)-уудыг багтаасан. Товчхон хэлбэл XML нь SGML ба HTML-ийн бvх сайн чанарыг багтаасан, зохицох чадвар сайтай, өндөр хэрэглээтэй ба ямар ч программд ”бvтэц бvхий” өгөгдлийг хадгалах, хэрэглэхэд ашиглах боломжтой markup language юм.   Дүгнэлт Вэбийн эхэн үеийн вэбсайтууд нь энгийн кодчлолтой буюу HTML (HyperText Markup Language) формат ашиглан вэб хуудсуудыг вэб хөтчөд ойлгомжтой байдлаар гаргаж байсан бөгөөд энгийн статик вэбсайт бүтээхэд мэргэжлийн вэб дизайнер, вэбмастер шаардлагатай байсан. HTML файлд хадгалагдсан мэдээлэл нь хэрэглэгчийн хүссэн байдлаар, хэрэглэгчийн сонголтоос хамааран өөрчлөгддөггүй тогтмол учир "Статик вэбсайт" гэсэн ойлголт гарсан. Нэгэнт мэдээллийг оруулаад хадгалсан бол өөрчлөх боломж тун бага, хэрэглэгчийн хүссэн мэдээллийг шүүн гаргадаггүй учир түгээх мэдээллийн шинж чанар хязгаарлагдмал байсан. Вэб хөгжих явцад вэб скрипт програмчлалын хэл болох PHP (Personal Home Page) гарч ирсэн шинэ төрлийн вэбсайтууд гарах үндсийг тавьсан. Вэб програмчлалыг ашиглан энгийн статик вэбсайтаар хүргэж байсан мэдээллийг MySQL гэх мэт мэдээллийн баазаас шүүн, олон нийтэд хүргэх эсвэл тодорхой хүмүүст нууц үгээр хамгаалан хүргэх, газар орноос хамааран мэдээлэл хүргэх, энгийн текст засварлагч болох WYSIWYG (What-You-See-Is-What-You-Get) засварлагч хэрэглэх боломж, төрөл бүрийн мэдээллийн баазтай холбогдох боломжууд нээгдсэн бөгөөд Динамик буюу уян хатан вэбсайтууд төрөн гарч эхэлсэн. Динамик вэбсайтын гол давуу тал нь энгийн хэрэглэгчид мэдээлэл оруулах, засварлах боломжтой WYSIWYG засварлагч бөгөөд энэ нь бидний хэрэглэж заншсан Microsoft Word шиг засварлагчаар дамжуулан мэдээлэл оруулах боломжийг олгодог. Програмчлалын хэлүүдийг дараах үзүүлэлтүүдээр ихэвчлэн хэмждэг гэнэ. • Шинээр гарч ирж байгаа программууд ямар хэл дээр бичигдсэн • Одоо хэрэглэгдэж байгаа программууд ямар хэл дээр бичигдсэн • Хөгжүүлэгч нарын гол хэл юу байна • Ер нь хөгжүүлэгч нар ямар хэлийг ашиглаж байна • Вэб хайлтын системээс ямар хэлээр материал хайж байна • Ажлын шаардлага • Өөрийнх нь дуртай хэл ямар хэл байна. Вэб бүтээгч хэлний хөгжил улам цааш үргэлжилсээр байгаа бөгөөд вэб хөгжүүлэгчдийн хувьд ямар хэл илүү өргөн ашиглагдаж байна, ямар хэл илүү ур чадвар шаардаж байна гэдгээс нь хамааруулж дүгнэдэг байна. Ер нь ямар ч хэлээр бичдэг бай вэб хөгжүүлэгч болох гэж байгаа бол дээрхи гурван хэлийг заавал гадарладаг эсвэл мэддэг (эзэмшсэн бол бүр сайн) байх шаардлагатай юм байна.
Компьютерийн бүтэц ба ерөнхий ойлголт Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж: Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье. 1. Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна. 2. Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Компьютерийн гар хамгийн анх хийгдэж эхэлсэн цагаасаа л өөр өөр болон хувирсаар өнөөдрийг хүрсэн билээ. Сүүлийн үед бидний хэрэглэдэг энгийн хэрэглээний гарнаас гадна компьютер үйлдвэрлэгчид маань : Утасгүй жижиг гэрэлтдэг гар, Супер жижиг гар, Logitech Illuminated гарыг шөнийн ажилчдад Шөнө дөлөөр бусад хүмүүсийг унтаж байхад ажилаа хийн хажууд байгаа хүмүүс чинь гэрлээ унтраа гээд зовоож байгаа бол тэр асуудлыг чинь шийдэж өгч чадах Logitech ийн гар. Logitech Illuminated Keyboard нь харанхуйд товчлуурууд нь гэрэлтдэг технологитой бөгөөд ямар ч ширээг чимж чадахаар дэгжин харагдуулах загвартай. Thanko-гийн хөргөгчтэй гар Сүүлийн үед хэрэгтэй байгаа гарнуудын нэг нь яах аргагүй энэ USB Хөргөгчтэй Гар ба Хулгана нар юм. Хөргөгч бүхий гар нь дотроо сэнстэй учраас таны гарыг хөлрөхөөс сэргийлнэ. Buffalo гийн уайрлэс тооны машинтай гар .Утасгүй хамгаалалттай гар Утасгүй Roll-Up USB гар нь таны гарыг ус, шороо, тоос ба хүчилээс хамгаалах чадвартай. Норгоод эвдлэчих вий гэснээс айх хэрэггүй боллоо гэсэн үг юм. 2.4GHz Радио Давтамж бүхий 121 товчлууртай ба QWERTY гадаргуйтай юм. Дотроо USB залгууртай гар 3. Хадгалах байгууламж буюу диск. Компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск хэрэглэгдэж байна. 1. Уян диск (Floppy disk - FD) 2. Хатуу диск (Hard disk - HD). 3. Компакт диск (Compact disk-CD). 4. Flash диск 5. USB хард диск Эдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг. Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг. CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. 4. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Сүүлийн үед бидний хэрэглэдэг хулганыг маань өнгө загвар гүйцэтгэх үүрэг нь илүү болгож компьютер үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэсээр. Жишээ нь : Nova Slider X 600 хулгана ба OVER дэвсгэр Францын Nova компани саяхан Америкийн зах зээлд өөрсдийн Slider X 600 лазеран тоглоомчидод зориулсан хулгана ба OVER хэмээх хулганы дэвсгэрээ танилцууллаа. Slider X 600 нь тун ухаалаг хулгана бөгөөд өөрийн таашаалдаа нийцүүлэн хувиргаж тохируулах боломжтой. 3200 DPI хүртэл мэдрэгчийг сайжруулж болох ба 3 програмчилагдсан профайлтай ба 8 товчлууртай. USB холбогчоор 1000 Hz аар ажиллах ба 2 жилийн баталгаатай. Онгоцон хэлбэртэй хулгана, Alien Mouse Хүрэлтээр бүгдийг зохицуулдаг хулгана гэж дизайнерийнх нь дүгнэснээр бол бугуй ба стресснээс болж таны гарт ямар нэгэн өвчин үүсгэхгүйгээрээ онцлогтой аж. Мөн 8 төрлийн өвчин намдаагч элементүүдээр хулганыг бүтээсэн учраас таны ая тухтай байдлыг сайтар хангахад хүрэлцээтэй. Босоо хулгана Бид компьютерийн сонин хачин хэлбэртэй хулгануудыг тийм ч их харж байгаагүй. Харин энэ удаа босоо хэлбэртэй уайрлэс хурууны хулганыг танилцуулж байна. 1600dpi ийн нарийвчлалтай ба зарим нэгэн тусгай 3 хэмжээст товчлууруудтай 2.4GHz ийн радио технологитой. 5. Чихэвч (Earphone). болон Speaker. Комьпьютерийг ашиглахад шаардлагатай чухал биш байж болох ч чихэвчний хөгжил мөн л өндөр үзүүлэлттэй байсаар л. Геймерүүдэд хамгийн чухал нэгэн хэрэгсэл бол яах аргагүй чихэвч билээ. Ultrasone Edition 8 чихэвч Чихэвчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн алдартай компани бол Германы Ultrasone юм. Студид, Дижей нарт ба хэрэглээнд зориулсан шинэ чихэвч болох Edition 8 нь Ultrasone ий хамгийн сүүлийн үеийн S-Logic Plus технологи дээр суурилсан бөгөөд дуу авиаг ямар ч өөрчлөлтгүй, нарийн дамжуулах юм. Plantronics GameCom 777 чихэвч Чихэвчний үйлдвэрлэлээрээ алдартай Plantronics саяхан өөрийн шинэ бүтээгдэхүүн GameCom 777 Surround геймин чихэвчийг танилцуулав. Dolby Headphone технологийг тус бүтээгдэхүүндээ ашигласан бөгөөд компьютер тоглоом тоглоход, мөн хөгжим сонсож кино үзэхэд 5.1 сараундаар дугарах нь таньд илүү бодит мэдрэмжийг төрүүлэх болно. Тоглоом тоглож байхдаа яг л кино үзэж байгаа мэт сэтгэгдэлтэй үлдэнэ. Дэлхийн анхны 7.1 чихэвч Razer Megalodon Таньд Razer ийн шинэ бүтээгдэхүүн Megalodon ийг танилцуулж байна. Дэлхийн хамгийн анхны 7.1 сарраунд дугаралттай онборд аудио карттай өөрийн гэсэн usb холболттой чихэвч юм. HRTF технологийг ашигласан Maelstrom аудио хөдөлгүүр нь хамгийн сайн, цэвэрхэн, нарийвчлалтай дугарах юм USB яригчтай ширээний гэрэл USB Яригчтай Ширээний Гэрлийг танилцуулж байна. Олон олон сонин дизайнтай спорт загварын гаджетуудаас хамгийн хэрэгтэй нь энэ л байх шиг байна. Ширээний гэрэл бол маш чухал, дээр нь яригч суурилуулж өгсөн нь бүр ч их эрэлттэй болгож чаджээ. PC, MP3, MP4 тоглуулагчид холбон ажилуулж болно. USB олшруулагч аквариүм 4 хүртэл порт оролтыг салаалж болно. Logitech-ийн утасгүй чихэвч ClearChat PC Wireless чихэвч нь өндөр чанарын аудио стерео дугаралт бүхий 2.4 GHz ийн утасгүй технологи нь VoIP дуудлага хийхэд хамгийн тохиромжтой. Утсаар ярьж байхдаа компьютерээсээ 33 feet (10 метр) холдох боломжтой. 6. Камер (webcamer). Компьютерийн дагалдах хэрэгслүүдийн бас нэгэн чухал төхөөрөмж бол яахын аргагүй вебкамер. Энэ мөн л харагдах байдал, дүрсний нягтралшил гэх мэт үзүүлэлтээрээ улам боловсронгуй болсоор л байна. Жишээ нь: T-Flash карт уншигчтай вэбкамер Brando гийн энэхүү камер нь 19 грам жинтэй бөгөөд халааслаад карт уншигч маягаар аваад явахад ч гэсэн тун боломжийн. Хамгийн сонирхолтой нь 1.3mp ийн камер нь 180 дэлгэгдэж 270 хэм эргэх чадалтай. 640 x 480 нарийвчлалтай зургийг авах ба дотроо микрофон, T-Flash/Micro SD карт уншигчтай. USB Mini Penguin Speaker Хэрэв та оцон шувуунд дуртай эсвэл usb оролттой эд зүйлс цуглуулах дуртай бол таньд энэхүү өхөөрдөм яригчийг санал болгож байна. Оцон шувууны хэлбэртэй хийгдсэн энэхүү яригч нь ердөө л 62 грам жинтэй ба 76.5 x 72 x 59.5mm ийн овортой. Энд тэнд аялах дуртай хүмүүст зөөврлөж явахад тун хялбараар хийгдсэн 7. USB залгуур болон олшруулагч. Их хэмжээний мэдээллийг хадгалан нэгээс нөгөөд зөөн хэрэглэх бидний өдөр тутмын хэрэглээ болсон флаш, бусад төхөөрөмжүүдийг нэгэн зэрэг холбох USB олшруулагч мөн л өнгө үзэмж чанараараа гайхуулан хөгжсөөр л. Жишээ нь:Гэрлийн Дохион 3-Port USB Hub Замын гэрлэн usb олшруулагч таньд дажгүй сонсогдож байна уу? Ардаа 3 usb 2.0 поpтын оролттой бөгөөд ард нь оролт залгагдсан тохиолдолд урд талын гэрэл нь асч таны ширээг чимнэ. vConsole-ийн флаш олшруулагч VConsole саяхан 60 хүртэлх тооны флаш залгах боломжтой оролтыг зохион бүтээжээ. Хэрэв та нэг дор олон олон флаш залгаж ажиллах шаардлага гардаг бол таньд энэхүү төхөөрөмж хэрэг болох нь гарцаагүй юм. 128-bit AES энкрипшнээр ажиллах ба 1GB ийн флашыг нөгөө рүү нь 2 минутын дотор л бүх файлыг нь хуулах боломжтой. Даалуу шиг USB драйв Marcos Breder саяхан даалууны стильтэй USB драйв зохион бүтээсэн байна. Дизайнерийн хэлж буйгаар бол нүд тус бүр нь 1 гб ийн зайг илэрхийлэх аж. 32GB-ийн USB Flash гарлаа EDGE-ийн шинэ бүтээгдэхүүн 32GB DiskGO usb драйв гарсаны дараа Patriot Memory өөрийн Xporter XT Boost-ийг тэдэнтэй зэрэгцүүлэн 32GB-ийн багтаамжтай загварыг гаргав. PEF32GUSB нь 150X-ийн хурдаар дата дамжуулах үзүүлэлттэй ба хамгийн хурдан өгөгдөл дамжуулагчдын нэг хэмээн USB флаш драйвын мэргэжилтнүүд хэлж байна Касет хэлбэртэй USB драйв 1GB ийн энгийн нэгэн үзэгний савыг ийм хэлбэртэйгээр хийсэн байна. Мөн та хүсвэл өөрийн дуртай Mixa USB драйвын загварыг зохиож болох бөгөөд хэрэв өөрөө зохиож чадахгүй бол бэлэн загваруудаас сонгон нэгийг нь авах боломжтой юм. Онлайнаар файлаа нөөцлөх флаш драйв SanDisk хамгийн сүүлд гаргасан драйв нь автомат онлайн нөөцлөх системтэй бөгөөд ингэснээр та өөрийн хэрэгтэй файлуудаа онлайнаар болон оффлайнаар хүссэн үедээ интернэттэй компьютерээс хандан авч ажилуулах боломжтой. 4GB Cruzer Titanium Plus драйвт та өөрийн хэрэгтэй файлаа хуулах тоолонд уг файлыг тань автоматаар нөөцлөн онлайнд байрлуулна. Creative Sound Blaster Play ийн дууны чанар сайжруулагч Таны компьютерийн гаралт дууг сайжруулах зорилготой The Sound Blaster Play нь хамгийн сүүлийн үеийн usb технологи. 310GB-ийн зөөврийн хард Зөөврийн хатуу диск буюу WD Passport-ийн шинэ бүтээгдэхүүн 320GB-ийн хэмжээтэйгээр худалдаанд гарлаа. Баярын өдрүүдэд зориулан тусгайлан гаргасан энэхүү санах ой нь медиа мангасуудад яг тохирох эд бөгөөд хөнгөхөн учраас авч явахад тун амар эд. Тоглоомчдод зориулагдсан шинэ гар TOSHIBA тоглоомчдын тав тухтай тоглох боломжийг хангахуйц тоглоомын гараа танилцууллаа. 8/29-9/3-ны өдрүүдэд Германы Берлин хотод болсон IFA 2007 үзэсгэлэн дээр Тошиба тоглоомчдод зориулагдсан USB-ээр тоноглогдсон, том жижиг 55 товчлуур бүхий тоглоомын гараа танилцууллаа. IFA гэдэг нь үйлдвэрийн мэргэжилтнүүд болон олон нийтэд зориулсан цахилгаан барааны үзэсгэлэн худалдаа юм. 8. Сканнер (scanner). Фото зураг, сонин сэтгүүлийн хуудсан дээрх текстэн мэдээлэл, зургыг компьютерт оруулан засварлах, хадгалахад энэ төхөөрөмжийг ашигладаг. Өөрөөр хэлбэл сканнер уншсан зурган мэдээллээ тоон хэлбэрт шилжүүлж, тусгай программын тусламжтайгаар компьютерт оруулж файл хэлбэрээр хадгалдаг. Сканнерийн гол ажиллах зарчим нь зургийг дөрвөлжин хайрцгуудад хуваан хайрцаг бүрийг 1 ба 0 -ээр дүүргэдэг байна. Өнгөт болон саарал зургийн хувьд мөн дээрх цифрүүдээр хайрцаг бүрийг 24 хүртэлх бит -ээр дүүргэдэг. Энэхүү битүүдийн матрицийг Bit map гэдэг бөгөөд файл хэлбэрээр хадгалагдан программын тусламжтайгаар дэлгэц дээр гардаг. Ийм хэлбэрт оруулсан мэдээллийг, дэлгэцэнд гаргах, программуудын тусламжтайгаар өөрчлөх, файл болгон хадгалах боломжтой байдаг. Сканнер нь hand-held буюу гартаа барьж явж болохуйц авсаархан, хавтгай зэрэг хэлбэрүүдтэй байхаас гадна текст, зургыг хар цагаанаар эсвэл өнгөтөөр хуулбарладгаараа ялгаатай. Оптик сканнер нь текстийг зураг хэлбэрээр Bit map дүрс болгодог тул эргээд текст хэлбэрт хувиргахдаа OCR системийг (Optical Character Recognition) ашигладаг. Сканнерийн хүчин чадлыг текст болон зургийг хэдэн dpi-тайгаар татаж байна гэдгээс хамааран тодорхойлдог. Сканнерийн өнгө ялгаруулалт ихэвчлэн 72-600 dpi байдаг. Dpi гэдэг нь dot per inch гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд утгачилан орчуулбал нэг инчэд багтах цэгийн тоо юм. Жишээ нь 600 dpi сканнер нь нэг инчэд босоо 600 цэг, хөндлөн 600 цэг багтаах бөгөөд энэ нь нэг инч квадратад 360000 цэг байна гэсэн үг. 24 - bit өнгөт сканнер нь -хоёрын 24 зэрэгт буюу 16,7 сая өнгийг ялгадаг. Сканнерийг компьютерт SCSI картын тусламжтайгаар холбодог. PhotoShop, Adobe Phote Deluxe гэх мэт зургын программуудаас сканнерт татаж буй зураг болон текстийг TWAIN программаар уншдаг. Гаралтын төхөөрөмж Компьютерийн боловсруулсан электрон өгөгдлийг хүний ойлгохуйц хэлэнд хөрвүүлэн гаргах төхөөрөмж юм. Гаралтын төхөөрөмжийг softcopy, hardcopy гэж 2 ангилна. - Softcopy гэдэг нь дэлгэцэн дээр өгөгдлийг дүрслэх буюу аудио хэлбэрт хувиргах (дэлгэц) - Hardcopy гэдэг нь текст болон графикийг хэвлэн гаргах (принтер, плоттер, олон функцтэй төхөөрөмж, гэх мэт) 1. Softcopy Output: Display Screens Гаралтын төхөөрөмж болох монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагдана. Гэхдээ дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 хэллэг байдаг. Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин дисплей нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм. 2. Hand copy Output: Printers, Plotters, Multifunction, Devices & Microfilm & Microfiche Devices Handcopy төхөөрөмж нь цаасан дээр хэвлэгдсэн текст болон дүрсийг гаргадаг. Принтер нь ширээний, зөөврийн, impact эсвэл non impact байдаг. Ихэнхи impact printer-т dot-matrix printer орно. Non impact printer-т laser, inkjet, thermal төрлийн принтерүүд багтана. Plotter нь flatted эсвэл drum байна. Олон функцтэй зарим төхөөрөмжүүд нь принтер, сканнер, хувилах болон факсын төхөөрмжийг зэрэг агуулдаг. Компьютерийн гаралтын microfiche, microfilm нь хадгалалтын асуудлыг шийднэ. Ширээний принтерийн тухайд өндөр чанар, үнэ сонголтын тухай ярьж болно. Харин зөөврийн принтерийн тухайд transportable, ultraportable гж хоёр ангилна. - Transportable: 5 фунт жинтэй, ширээний принтер шиг өндөр түвшинд хэвлэх, хувьсах цахилгаан гүйцдээр тэжээгдэх чадвартай. - Ultraportable: 2 фунт жинтэй, зөөж явахад авсаархан, батерей болон хувьсах гүйдлээр ажиллана. Гэвч тусгай хэвлэлийн цаасыг зөвхөн нэг нэгээр нь принтерт хийх гар ажиллагаатай. Импаст принтер: Энэ төрлийн принтер нь текст, зургийг принтерийн хаммер болон бул нь инк бүхий туузан дээр цохих механизмаар гаргадаг. Матрицан принтер нь жижиг зүү бүхий принтерийн толгойтой бөгөд энэ нь инк бүхий туузан дээр цохиж зураг болон тэмдэгтийг бий болгодог. Принтерүүд нь секундэд 40-300 тэмдэгтийг хэвлэдэг. Өнгөт тууз нь зөвхөн цөөн хэдэн тооны өнгийг гаргах чадвартай байдаг. Энэ нь хямд төсөр давуу талтай боловч график зургийг хэвлэх чанар муу, мөн их дуу чимээ гаргадаг байна. Импаст бус принтер:Принтерийн механизм ба цаасны хооронд ямар нэг шууд физик контакт үүсгэлгүйгээр дүрс, тэмдэгтийг хэвжүүлнэ. Импаст бус принтерийг лазер, инк-жэт, thermal гэж 3 ангилна. Laser printer: хувилагч машинтай төстэй, зургийг үүсгэхтэй dot-matrix принтертэй ажиллах зарчимтай төстэйгээр цэгээр дүрсэлж хэвлэнэ. Эдгээр зургууд нь соронзонгоор цэнэглэгдсэн инк бүхий бөмбөрөн дээр үүсгэгдээд бөмбөрөс цаас руу шилжин хэвлэгддэг. Лазер принтерүүд нь график дүрсийг үзүүлэх чадвараас хамаарч инчид 300 дотоос 1200 дот (dpi) хүртэл нягтшилтай хэвлэдэг. Тэд хурдан бөгөөд микрокомпьютерийн тухайд нэг минутад 4-32 текст хуудсыг хэвлэдэг.Энэ нь төрө бүрийн фонт, хэлбэр, хэмжээгээр хэвлэж чадна. Илүү үнэтэй хувилбар нь өнгөтөөр хэвлэдэг. Лазер принтер нь өөр дээрээ суурилсан RAM-тай бөгөөд энэ нь компьютераас хэвлэх өгөгдлөө өөртөө авч хадгалдаг. Хэрэв нэлээн их хэмжээтэй, зураг, гарфиктай өгөгдлийг хэвлэх тохиолдолд их хэмжээний RAM хэрэгтэй болдог. Лазер принтер нь мөн өөрөө ROM чиптэй бөгөөд эндээ фонтуудыг хадгалах бөгөөд хэвлэхийн тулд лазер принтер нь page description language-тэй ажилладаг. Энэ нь тусгай прорамм хангамж бөгөөд хэвлэхийн тулд график, тэмдэгтийн байршил болон хэлбэрийг тодорхойлоход зориулагдсан. Postscript, Hewlett Packard Graphic Language (HPGL) нь page description language-ийн төрлүүд юм. Ink-jet printer: Лазер, матрицан принтерийн адилаар цэгэр хэвлэнэ. Ink-jet принтер нь өндөр хурдтайгаар 4 цорго бүхий нүхээр электроноор цээглэгдсэн инкийг бага багаар цаасан дээр шүршиж хэвлэнэ. Давуу тал нь өнгөтөөр хямд хэвлэх боломжтой. Дутагдалтай тал нь 300-720 dpi бага нягтшилтай, 1-4 текст хуудсыг нэг минутад хэвлэнэ. Өндөр нягтшилтай хэвлэхийн тулд тусгай цаасыг маш удаан хэвлэнэ. (нэг цаас-10 минут) ink-jet –ийн нэг төрөл бол buble-jet printer ба энэ нь маш өчүүхэн халаагч элементүүдээр инкийг хэлбэржүүлж 128 маш жижиг цоргоор хэвлэнэ. Энэ технологийг голдуу зөөврийн принтерт хэрэглэнэ. Thermal printer: энэ нь өнгөт лав, халаагч ашиглан цэгүүдийг тусгай цасан дээр буугаж хэвлэнэ. Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм. Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл: - Өнгө - Resolution (өнгөний ялгарал) - Хурд - Санах ой Принтерийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд үйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 5L, Xerox DocuPrint C11, Okidata Okipage 12I гэх мэт. Samsung CLP-315WK өнгөт утасгүй лазерийн принтер Өөрийн ажлын болон гэрийнхээ өрөөг яаж ч гоё тохижуулсан гэсэн кабель, утаснууд таны хөдөлмөрийг тэр дор нь үгүй хийнэ. Тийм ч учраас сүүлийн үед томоохон үйлдвэрлэгчид аль болох утасгүй зүйлийг хийхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Samsung ийн утасгүй технологи ашиглан хийсэн CLP-315WK дотоод сүлжээний өнгөт лазеран принтер юм. 16 цаасыг минутанд хар цагаанаар хэвлэх чадалтай ба 4 ширхэг цаасыг өнгөтөөр хэвлэх чадалтай. Солонгост тун удахгүй зарагдаж эхлэх ба үнэ нь $280. Samsung SCX-4500W хамгийн жижиг утасгүй хэвлэгч Samsung America өнөөдөр цоо шинэ утасгүй хэвлэгчээ танилцууллаа. CLX-3175FW, ML-1630W ба SCX-4500W загварууд нь дотоод 802.11b/g уайрлэс холболттой бөгөөд цаг, орон зайг тань хэмнэж хамгийн гол нь ширээг тань ямар нэгэн утасгүй харагдуулах нь юу юунаас илүү чухал бөлгөө. Samsung CLX-3175FW бол өнгөт 4-үйлдэл-1 дор багтаасан хэвлэгч, хувилагч, сканер ба факсын үүргийг гүйцэтгэнэ. ML-1630W нь одоогоор дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй утасгүй хэвлэгч ба хар өнгөтэй төгөлдөр хуур мэт л харагдах ба хамгийн чимээ багатай хэвлэгчээр мөн тодорчээ. Халаасны принтер Технологийн чиглэлийн дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч компани Dell саяхан шинэ халаасны хэмжээтэй Wasabi PZ310 нэртэй зөөврийн өнгөт гэрэл зургийн хэвлэгчийг таницуулав. Хаана ч халаасандаа хийгээд авч явж болохуйц энэхүү хэвлэгчний хорыг ZINK Zero Ink Printing Technology бүтээжээ. Bluetooth-ээр утастай холбогдож болохоос гадна зөөврийн компьютер, дижитал камертай хоршин ажиллаж гэрэл зураг хэвлэх боломжтой. 2″ x 3″ ийн хэмжээтэй зургийг ямар ч хүрээгүйгээр нэг минутын дотор л хэвлэнэ. Энэ мэт технологийн дэвшлүүд хэрэглэгч биднийг баярлуулж, гайхшруулсаар л байна. Бизнесийн чиг хандлага Компьютер үйлдвэрлэгчид маань зөвхөн компьютерийн үзүүлэлт шинэчлэлтээрээ өрсөлдөөд зогсохгүй дагалдах хэрэгслийн үйлдвэрлэлээр ч мөн өрслддөг болж. Манай монголд борооны дараах мөөг шиг л их internet & pc center бий болсон. Эдгээрээс компьютерын болон internet-н хурд өндөртэйгээс гадна дээр дурдсан дагалдах хэрэгслүүдээр тоноглогдсон газар л бизнестээ давуу байдлыг бий болгож хэрэглэгчдийг илүү татан өрсөлдөж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Агуулга • Ерөнхий зүйл • Тулгарч буй асуудалууд • Одоогийн нөхцөл байдал • Нууцлал, аюулгүй байдлын асуудал • Интернэт банк, интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтын ялгаа • Цахим бизнесийн одоогийн нөхцөл байдлыг SWOT шинжилгээгээр тодорхойлбол: • Бодлогын судалгаа • Бодлогын альтернатив • Бодлогын сонголт • Арга замууд • Дүгнэлт, үр дүн Ерөнхий зүйл Цахим бизнес гэж юу вэ? Энэ нэр томъёог зөвхөн цахим хэлбэрээр худалдах, худалдан авах үйлдэл гэж ойлгох албагүй бөгөөд үүний цаана харилцагч нарт үзүүлж буй үйлчилгээ, бизнесийн түнш, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цахим санхүүгийн гүйлгээ, нууцлалын асуудал, эдгээртэй холбоотой эрхзүйн орчин зэрэг бүхэл бүтэн цогц систем ойлгогдох ёстой юм. Дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээний ачаар л цахим бизнесийн гол ач холбогдол нь цаг хугацаа, орон зайн хязгаарыг үгүй хийснээс гадна үйлчилгээний хурд, чанар, өртөг, даяарчлал, мэдлэг, мэдээлэл солилцооны шинэ эрин үетэй бид нарыг холбож байгаа юм. Интернэт хэрэглэгчдийн тоо 18 сар тутамд хоёр дахин нэмэгдэж байдаг судалгаа байдаг бөгөөд яг одоо дэлхийд 694 сая хүн интернэтийг ашиглаж байна (Michael, 2000; Батпүрэв, 2007). Харин Монгол улсын хувьд 2006 оны 12 сарын байдлаар 110,000 гаран өрх интернэт ашигладаг бөгөөд интернэт тогтмол хэрэглэдэг хүмүүсийн тоо нь 500,000 хүрч байгаа (Болд, 2007). 1990 онд дэлхий дээр нийт ердөө 1000 интернэт хост буюу интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд байсан бол 1999 оны байдлаар энэ тоо нь 90 сая аль хэдийнээ даваад байлаа (Michael, 2000). Одоо чухам энэ тоо хэд болсныг төсөөлөхийн аргагүй юм. Бид энэхүү “их хурдны зам”-ын яг хаана нь яваад байна аа? Booz-Allen&Hamilton компанийн 1999 онд төрөл бүрийн чиглэлийн бизнес эрхэлдэг 525 компаниудын удирдлагуудаас авсан судалгаагаар интернэт ба цахим бизнес нь тэдний бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж эхэлсэн ба үүнээс болж судалгаанд оролцогчдын 90% нь компанийнхаа стратегийг өөрчлөхөд хүрсэн байна (Thomas, 2002). Нэгэнт нийгмийн түүчээ давхрага нь бусдыгаа татаж явдаг жам ёсоор жижиг дунд бизнес эрхлэгч нар болон хувиараа бизнес эрхлэгч иргэд хүссэн хүсээгүй дэлхийн том компаниудын энэхүү стратегийг дагаж эхлээд байна. Ерөнхийдөө дэлхий даяар цахим бизнес жилийн 30%-ийн байнгын өсөлтийн хандлагатай байна. Дэлхийн том компаниудын 97% нь өөрсдийн вэб хуудастай бөгөөд тэдний 53% нь зөвхөн интернэт худалдаа хийх зорилготой хийгдсэн вэб хуудсууд байгаа бөгөөд чухам л эдгээр вэб хуудсуудын ачаар FedEx, Cisco зэрэг компаниуд сая сая доллар хэмнэсэн түүхтэй билээ (Michael, 2000). Thomas (2002)-ийн дурдсанаар бол компаниудын мэдээллийн технологид зарцуулах төсөв жил болгон дунджаар 11%-р нэмэгдэж байгаа нь урьд нь төсөвлөдөг байснаас даруй 200% өсчихөөд байгаа нь бодит байдал юм. Тулгарч буй асуудалууд Дээр дурдсан ерөнхий гарчигт хамруулсан бүгдийг багцалбал Байгууллагад цахим бизнесийг нэвтрүүлэхтэй холбоотой дараах асуудлууд байна. Үүнд: • Хүмүүсийн хандлага болон хэрэглээ • Хууль эрх зүйн орчин • Нууцлал, аюулгүй байдал • Зээлийн түүхийн систем үүсгэх • Шуудангийн системийг олон улсын стандартад хүргэх • Улс хоорондын болон улс доторх нийтлэг стандарт • байгууллагын үйлдвэрлэл, үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх ажиллагаа, удирдлага, маркетинг, логистик болон бусад ажиллагааг зохион байгуулахад Мэдээллийн Технологийн ач холбогдол, нөлөөллийг үл ойлгох байдал Хүн гэдэг амьтан аливаа шинэ юманд дасахдаа удаан бөгөөд дургүй байдаг нь басхүү энэхүү цахим бизнесийн хөгжлийг арагш нь татаад байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд яах аргагүй бүх нийтийг цахим боловсрол системтэй эзэмшүүлэх, түүнтэй холбоотой мэдээ, мэдээллээр тогтмол хангаж байхыг цаг үе болон бизнес өөрөө шаардаад байна. Мөнх-Оргил (2004), Уянга (2007) зэрэг мэргэжлийн хүмүүс боловсролын системд цахим сургалтыг нэвтрүүлэх талаар төрөөс нэгдсэн бодлого боловсруулж, дэд бүтцийн асуудалд анхаарах, улмаар төр, олон нийт, эрдэм шинжилгээ болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгох, зохицуулах механизмыг бүрдүүлэх шаардлага манай орны хувьд эн тэргүүнд тавигдах учиртай гэж дүгнэж байгаа бөгөөд энэ нь яах аргагүй яаралтай шийдвэл зохих чухал асуудал юм. Цахим бизнес хөгжлийн хурдацад нөлөөлж буй нэг зүйл бол яах аргагүй нууцлал, аюулгүй байдлын асуудал юм. Технологи хөгжихийн хирээр нууцлал, аюулгүй байдлын технологи, арга хэлбэрүүд ч даган хөгжиж байгаа. Жишээ, энгийн нууц үгээр мэдээлэл, програм хангамж, төхөөрөмжөө хамгаалдаг байсан бол одоо нэг удаа ашиглагдах нууц үг, цахим гарын үсэг, чип карт, бүр хүний гарын хээ, нүдээр шалгаж баталгаажуулдаг технологиуд аль хэдийн нэвтрээд цахим бизнест хэрэглэгдэж байна. Цахим бизнестэй холбоотой заавал ярих ёстой нэг зүйл бол бэлэн бус төлбөр тооцоо юм. 2006 оны байдлаар Монгол улсад ямар нэгэн төлбөрийн картын хэрэглэдэг хүмүүсийн тоо 300,000 гараад байгаа (Болд, 2007) бөгөөд энэ нь цахим бизнесийн хувьд дотоодын зах зээл боломжийн хэмжээнд хүрч эхэлж байна гэж дүгнэж болох юм. Дотоодын зах зээл ч төдийгүй олон улсын худалдаанд интернэтээр дамжин шууд оролцох бололцоо нь юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй боломж юм. Тэр дундаа Монгол улс нь credit based society биш бөгөөд цэвэр debt based society буюу cash minded улс хэвээрээ байсаар л байгаа юм. Банк, санхүүгийн байгууллагууд болон үйлчилгээний газруудын хувьд зээл өгөх, зээлээр бараагаа зарах их сонирхолтой байдаг. Харамсалтай нь Монголд зээлийн түүхийн нэгдсэн систем байхгүй болохоор банкууд нь эрсдлийг нь даагаад зээл чөлөөтэй олгохоос татгалзаж иргэд нь цалингаасаа цалингийн хооронд амьдарсаар байна. Энэ хандлага болон тогтолцоог өөрчлөхгүйгээр цахим бизнесийг байгууллагын хүрээнд хөгжүүлнэ гэдэг хэцүү асуудал юм. Олон улсын стандартад нийцсэн шуудангийн системтэй болоогүй цагт үйлчлүүлэгчдийг хүлээгээд хүлээгээд ямар ч нэмэргүй нь ойлгомжтой. Zip code гэдэг зүйл нь Монголд байдаг билүү? Биднийг дээрх дурдсан асуудлуудыг шийдэх гэж цаг хугацаа алдаж байх хооронд улс орнуудын хүрээнд, бүр бүс нутгийн хүрээнд цахим бизнесийн гүйлгээ, нууцлалын нэгдсэн нэг стандарттай болох яриа яригдаж эхлээд удаагүй байна. Бид, Монгол улс энэхүү яриан дунд нь хир дуулдаж байгаа бол оо? Одоогийн нөхцөл байдал Бэлэн бус төлбөр тооцоо буюу түүний нэг хэлбэр болох цахим бизнесийн гол давуу тал нь давхар баланс гаргах, бохир мөнгө угаах явдлыг эрс багасгадаг бөгөөд энэ хирээрээ улс орны далд эдийн засгийг багасгаж, нийт эдийн засаг, мөнгөний урсгалыг хянах боломж юм. Цахим бизнес өндөр хөгжсөн улсуудын хувьд дараах салбарууд нь интернэтээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд үүнээс эхний 5 салбар нь манай улсад 2 жил гараны өмнөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ. 1. Экспортын чиглэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон томоохон компаниуд 2. Их, дээд сургуулиудын бүртгэл, түүнтэй холбоотой хураамжууд 3. Аялал жуулчлалын компаниуд 4. Цахим дэлгүүрүүд, цахим уран зургийн галерэй 5. Цахим ил захидал, цэцгийн худалдаа 6. Сонин захиалга 7. Татвар төлөлт 8. Цахим засгийн газрын үйлчилгээ 9. Нийтийн тээвэр болон олон улсын тээврийн захиалга 10. Гэр ахуй, аж ахуйн нэгж байгууллагын тогтмол гардаг ахуйн төлбөрүүд гэх мэт. Хэдийгээр 1990-ээд оны эхнээс гарсан технологийн хувьсгалуудыг банк санхүүгийн байгууллагууд идэвхтэй авч хэрэглэж байсан ч амжилттай болсон төслийн тоо нь нилээд цөөхөн байсан юм (Staff study 175, 2002). 2005 оны 3-р сараас Худалдаа Хөгжлийн Банк Verified by Visa технологийг ашиглан өөрийн банкны карт эзэмшигчид болон гэрээт банкны карт эзэмшигч нартаа нууцлал аюулгүй байдлын өндөр түвшинд интернэт худалдаа хийх боломжийг олгосон билээ. Хамгийн сүүлд амжилттай хийгдсэн, олны талархлыг хүлээсэн төсөл нь их дээд сургуульд элсэгчдийн төлбөрийг www.eec.mn вэб хуудсаар дамжуулан бэлэн бус хэлбэрээр авч, бүртгэлийг хийж байгаа явдал юм. Зөвхөн гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эх орон руугаа гуйвуулдаг мөнгөний дүн жилийн 200 сая ам. доллар даваад байгаа буюу аль хэдийн ДНБ-ийн 10%-тай тэнцээд байгаагаас гадна жилд хагас сая шахуу гадаадын иргэд Монголд зочилж, аялал жуулчлалын салбараас жил бүр 200 сая ам. долларын тогтмол орлого олдог болоод байна (Монгол банк, 2005). Бид энэ том бөгөөд өсөн нэмэгдэж буй боломжийг цахимжуулж чадах юм бол энэ тоог хэд дахин өсгөөд зогсохгүй хамгийн хялбар, соёлтой, хүн сурталгүй нийгмийг байгуулахад маш том алхам болох ёстой юм. Гэтэл өнөөдөр Монгол улсын нэг жилийн төсөв болох 1,54 тэрбум ам. Долларын зөвхөн 0,31%-ийг л цахим бизнес эзэмшиж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм (Миний компьютер сэтгүүлийн судалгааны баг, 2007). Цахим бизнест оролцогч худалдагч, худалдан авагч, тэдгээрийн хоорондын төлбөр тооцооны асуудлыг шийдэгч банк санхүүгийн байгууллагуудын хооронд завсрын нэг байгууллага буюу цахим бизнест оролцогч талуудын хоорондын асуудлыг хууль зүйн үүднээс баталгаажуулдаг тусгай эрх бүхий бүтэц байх ёстой болоод байна. Нууцлал, аюулгүй байдлын асуудал Мэдээж нууцлал, аюулгүй байдлын асуудал хэзээ ч бидний анхаарлын төвөөс гарах ёсгүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хакер, кракер буюу компьютерийн луйвар, хууль бус нэвтрэлтийн тэмцээн хүртэл зохион байгуулдаг бөгөөд нэр хүнд бүхий томоохон компаниуд дотроо системийн найдвартай байдлыг шалгаж үзэх үүрэг бүхий “өөрийн” хакер, кракерийн албан ёсны албан тушаалтай ажилтантай байдаг билээ (Pope, 2001). Банк санхүүгийн байгууллагын хувьд нэгж гүйлгээний зардал нь түгээлтийн сувгаасаа хамаарч дараах байдалтай байдаг тухай олон улсад хийгдсэн судалгаа байна. Үүнд: • Банкны салбараар гүйлгээ хийхэд 1,9 ам. доллар • Суурин утсаар гүйлгээ хийхэд 0,55 ам. доллар • АТМ-р гүйлгээ хийхэд 0,29 ам. доллар • Интернэт банкаар гүйлгээ хийхэд 0,04 ам. доллар (Pierre, 2006) байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хамгийн бага зардалтай бүтээгдэхүүний суваг нь интернэт болчихоод байгаа юм. 2005 онд Гран Торнтон компаниас гаргасан судалгаагаар арилжааны банкуудын 65%, дэлхийн томоохон банкуудын 94% нь онлайн төлбөр тооцооны үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог байна (Jennifer, 2005). Яг өнөөдрийн байдлаар Монголын банк санхүүгийн салбарт цахим бизнестэй холбоотойгоор хэрэглэгдэж буй дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байна. Үүнд: • 1 болон 2 шатлалт интернэт банкны цогц үйлчилгээ (E-banking) • Интернэт протокол дээр суурилсан бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ (IPPOS ба Bank IPPOS) • Мессеж банкны үйлчилгээ (SMS banking) • Цахим нэхэмжлэхийн үйлчилгээ (E-billing) • Интернэтээр дансны мэдээлэл, хуулгаа шалгах (E-statement) • Интернэт худалдаа (E-commerce буюу E-shopping) • Факсаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ (Fax payment) • 24 цагийн дуудлагын төвийн үйлчилгээ (Call center) • АТМ буюу бэлэн мөнгөний автомат машины үйлчилгээ Монголын цахим бизнесийн одоогийн нөхцөл байдлыг SWOT шинжилгээгээр тодорхойлбол: Боломж: • Хууль эрх зүйн орчин нь хоцорч яваа ч гэсэн бизнесийн орчин нь технологийн хөгжлөөс хоцролгүй явж байгаа • Компьютержүүлэх, цахимжуулах зэрэг бодлогууд • Татвар, бэлэн бус гүйлгээний бодлогуудаар дэмжиж байгаа • Энэ онд ДНБ анх удаагаа 1000 ам. доллараас давж, сүүлийн жилүүдэд гарч буй эдийн засгийн тогтмол өсөлтүүд, гадаадын хөрөнгө оруулалтууд нь яах аргагүй цахим бизнест боломж юм • Жижиг дунд бизнес эрхлэгч нарын тооны болон чанарын өсөлт. Цахим бизнест голлох тоглогч нар нь жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг болохоор ирээдүйд энэ бол бидний боломж гэж үзэж болно Аюул: • Мэдээллийн технологи дээр суурилсан санхүүгийн луйвар, дээрмүүд • Улс төр, засгийн газрын тогтворгүй байдал • Хууль эрх зүйн орчин нь гүйцэд бүрдээгүйгээс маш олон боломжийг алдаж байгаа нь гол аюул болоод байна • Авилга, хээл хахууль • Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, цахим хуваагдал • Мэдээллийн үндэсний дэд бүтцийн бусдаас хараат байдал • Байгалийн гамшиг • Хүмүүсийн хэрэглэх сонирхол, мэдлэг, боловсрол • Итгэл • Хэрэглэх боломж, нөхцөл Давуу тал: • Өргөн уудам нутаг, цөөн хүн ам • Орос, Хятад гэсэн 2 аврага том зах зээлийн хажууд • Насны бүтэц • Залуучуудын сонирхол, мэдлэг хурд • Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин Сул тал: • Мэдээллийн дэд бүтцийн ялгаа, хоцрогдол, өргөтгөл • Хэт жижиг зах зээл • Нийт хүн амын цахим мэдлэгийн боловсрол ба хэрэглээ • Хууль эрхзүйн тодорхой биш байдал Бодлогын судалгаа Цахим бизнесийн цахим биш бизнесээс ялгагдах гол давуу талуудыг дараах байдлаар багцалж болох юм. Үүнд: 1. Бизнесийнхээ үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломж 2. Харилцагчийн үйлчилгээ, маркетинг сурталчилгааны өргөн боломж 3. Зах зээлийн тэлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил 4. Бараа бүтээгдэхүүний түгээлтийн асуудал Монгол банкны (2005) тайланд дурдсанаар бол Монгол улсын хувьд “Цахим Монгол” болон ”Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөр” зэрэг нь хэрэгжин, Монгол улсын баруун чиглэлийн дамжуулах шугамыг шилэн кабелиар сольж, утасгүй интернэтийн WiFi, WiMax, Bluetooth, GPS, GSM, GPRS, 3G зэрэг технологиуд болон сансарын холбооны хөгжил зэрэг холбоо, харилцааны салбарын хөгжлийг эрс хурдасгаж байна . Бодлогын альтернатив Цахим бизнесийн хөгжүүлэх бодлогын альтернатив гэж ярихад дараах хувилбарууд байж болох юм. Үүнд: 1. Дэд бүтэц – хүн – хэрэглээ 2. Хэрэглээ – хүн – дэд бүтэц 3. Хүн – хэрэглээ – дэд бүтэц Дэд бүтэц гэдэгт зөвхөн үндэсний хэмжээний дэд бүтцийг хэлээгүй бөгөөд Монголоос гадагшаа, гадаадаас Монгол руу чиглэсэн мэдээлэл, технологи, програм хангамж, тоног төхөөрөмжийн цогц системийг гэж ойлгоно уу. Хүн гэдэгт цахим бизнест оролцож буй бүх субъектуудаас гадна тэдний цахим бизнест оролцох сонирхол, мэдлэг, боловсрол гэсэн ойлголтуудыг давхар багтаан ойлгоно уу. Хэрэглээ гэдгийг цахим бизнест оролцогч бүх талуудын ашиг сонирхолын нэгдэл гэж ойлгоно уу. Бодлогын сонголт Дээрх 3 хувилбарын хувьд аль аль байж болох ч хөгжиж буй орнуудын туршлагаас хараад байхад Хүн – хэрэглээ – дэд бүтэц гэсэн схемийг голчлон хэрэглээд байгаа юм уу даа гэж ойлгосон. Монгол улсын маань хувьд ч гэсэн “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг эхний ээлжинд хүнээ сайтар сургаж бэлтгээд, цахим бизнест оролцогч иргэд, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд зэрэг бүхий субъектуудийн хэрэглээг нь бий болгосон цагт дэд бүтэц гэсэн асуудал шийдэгдэх учиртай юм. Хэрэглээ гэдэг дотор эрх зүйн орчны бүхий л зохицуулалтууд, төрийн бодлогууд давхар хамрагдаад явах тул энэ нь нилээд өргөн хүрээний ойлголт болж байгаа юм. Эсрэгээр нь буюу Дэд бүтэц – хүн – хэрэглээ гэсэн схемээр авч үзвэл хамаг хүн хүч, зардал мөнгөө үндэсний хэмжээний, үндэстэн дамнасан дэд бүтэц байгуулахад зарцуулж орхиод эргээд харсан чинь ямар ч ашигт үйлийн коэффициент байхгүй зүйлийг тогтмол зардал гарган сар, жилээр тордоод явж болох аюул байгаад байгаа юм. Хэрэглээ – хүн – дэд бүтэц гэсэн схем нь бас боломжийн байж болох боловч дээр дурдсан орчны шинжилгээ бүхий Монгол улсын хувьд хүнээ эхэлж бэлдэхгүйгээр шууд “автоматаар” хэрэглээг үүсгэнэ гэхэд хэцүү бөгөөд зардал өндөртэй хувилбар болох болов уу. Арга замууд Цахим бизнесийг зөвхөн сонирхогчийн түвшинд биш нөгөө талаасаа банк санхүүгийн байгууллагын зүгээс нь хараад байхад миний дээр дурдсанаар хүнээ эхлээд “бэлдэх” буюу цахим бизнест оролцогч талуудын ашиг сонирхолыг нь нэгтгэх, цахим боловсролыг нь эрчтэй дээшлүүлэх тал дээр төрөөс хурдтай ажиллах хэрэгтэй санагддаг. Хэдийгээр цахим бизнесийн эрх зүйн орчны хувьд одоо явагдаж байгаа үйл ажиллагаануудыг шууд утгаар нь хааж, хориглосон зүйлс байхгүй ч гэсэн эрх зүйн хүрээнд мөрддөг дүрэм, нэгдсэн стандарт байхгүй болохоор бусад “тоглогч” нар нь 100 хувь итгээд ороод ирж чадахгүй байгаа юм. Мэдээлэл технологийн хөгжил дэвшил дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг манай банк, санхүүгийн байгууллагууд харилцагч нартаа зохих хэмжээгээр хүргэж байгаа боловч үүнд санаа амрах ёсгүй юм. Бидний хэрэглэж буй боломжоос өчнөөн дахин илүү боломж цаана нь байгаа бөгөөд магадгүй тэр бидний мэдэж буй боломжууд нь зөвхөн мөсөн уулын орой ч байж болох талтай. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологи дээр суурилж асар их зүйлийг банкууд цахим бизнесийн хүрээнд хийх боломжтой байгаа шүү гэдгийг л онцлох нь зүйтэй байна. Гэхдээ энэ хийх ажлууд нь дан ганц банкуудаас шалтгаалахгүй бөгөөд хамтран ажилладаг үйлчилгээний байгууллага, төрийн эрх бүхий байгууллагаас ч шууд хамаарах ажлууд багагүй байгаа билээ. Үүнээс гадна дараах ажлуудыг хийх нь зүйтэй юм. Үүнд:  Цахим байгууллага, цахим бизнес, цахим худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, илрүүлэн гаргах;  Цахим бизнесийн дэд бүтэц, бизнесийн логистикийн сүлжээг судлан тодорхойлох;  Цахим бизнес, цахим худалдаа, цахим байгууллага төлөвшүүлэхэд МТ-ийн нөлөө, ач холбогдлын талаар бизнес эрхлэгчдийн мэдлэг, ойлголтын түвшинг тодорхойлох;  Монгол улсад цахим худалдааны илгээмжийн тогтолцоо бий болгох боломж, арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан зөвлөмж боловсруулан гаргах;  Гадаад улсуудын цахим бизнес, худалдааг хөгжүүлж буй туршлага, цахим байгууллагын архитектур, бизнес үйл ажиллагаа, системийн интеграцчиллыг судлах, дүгнэлт гаргах:  Төрөл бүрийн асуулга, уулзалт, санал солилцоо, форум зохион байгуулах:  Өөрөөр хэлбэл төрийн бүх үйлчилгээний байгуулагуудыг цахим хэлбэрээр үйлчилдэг болгохоос энэхүү ажлыг эхлэх нь зүйтэй. Дүгнэлт, үр дүн Дээрхээс дүгнээд харахад цахим бизнестэй холбоотой проблем нь технологи биш харин хүн өөрөө болчихоод байгаа юм. Иймээс цахим бизнесийн сувгуудыг ашиглан эхний ээлжинд төрийн зүгээс иргэдэд үзүүлдэг бүх үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, түүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг бэлэн бусаар шийдэж байх шийдэл нь хамгийн оновчтой алхам болоод байгаагаас гадна энэхүү нийгмийн харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүд буюу баримтлах стандартууд нь үгүйлэгдээд байгаа нь батлагдаж байна. Үүнтэй цуг хот, хөдөө, хөгшин, залуу гэлгүйгээр нийт ард иргэдийнхээ цахим боловсролыг системтэйгээр дээшлүүлэх нэгдсэн цогц бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. НҮБ-с гаргадаг Монголын хүний хөгжлийн илтгэл (2003)-д дурдсанаар газар зүйн болон байр зүйн нөхцөл байдал, мэдээллийн хүртээмж нь хот, хөдөөгийн хүн амыг маш ихээр зааглаж, холдуулж байгааг баримтаар нотолсон байдаг. Ер нь зөвхөн Монгол ч биш дэлхий даяараа энэ цахим хуваагдал гэдэг асуудалтай болоод байна (Janna, 2006). Цахим бизнес жигд бөгөөд хурдацтай хөгжихөд дараах 5 дэд зүйл дээр анхаарч ажиллавал үр дүнтэй. Үүнд: • Хангалттай хэмжээний зах зээл, боломжийн хэрэглээ бүхий боломжит хэрэглэгчид • Хууль эрх зүйн таатай нөхцөл, ойлгомжтой байдал • Сайн програм хангамж • Техникийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд • Програм хангамж болон техниктэй холбоотой нууцлалын шийдлүүд